Сүргээ эсэн мэнд авч үлдэх боломж хомс, тиймээс хээлтэй өсвөр залуу эм мал, чанартай эцэг малаа хамгаалах асуудлыг эрхэм болгох нь зудын дараах нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулахад дөхөм болно.
Мөн мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байхад чиглэх хэрэгтэй. Үүний тулд дараах зааварчлаагааг өгч байна.
Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх:
Цас их хүйтэн байгаагаас малын хот бууц хөлдөх, цантсанаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутайгаа дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их. Үүнээс үүдэн зүй бус хорогдол ихэсдэг талтай.
Тиймээс хот бууц хөлдөх цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх /1х1м ,1х0.5 м хэмжээтэй/ ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халалт үүсэж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг.
Тиймээс өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал.
Нөгөө талаас тамиртай, тамир муутай өргүүлийн малаа ялгаж заагтай хотлуулах, хашаагаар тусгаарлах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.