ОРОН НУТГИЙН БРЕНД ХООЛНЫ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО.

“Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ Хүнсний хувьсгал-Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн нийт хоол үйлдвэрлэгч тогооч нар болон хувь хүмүүсийн дунд үндэсний болон орон нутгийн онцлогтой, эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хоол, ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох нь арга хэмжээний хүрээнд “Орон нутгийн бренд хоолны” үзэсгэлэн зохион байгуулагдана.
Арга хэмжээнд аймгийн төв болон бүх сумдын хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй ресторан, баар, кафе, цайны газар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, үйлдвэрлэлийн дэргэдэх цайны газарт ажиллаж буй тогооч нар болон Орон нутгийн бренд хоолны үзэсгэлэнд хувь хүмүүс оролцож болно.
Уралдааны төрөл :
1. Орон нутгийн бренд хоолны үзэсгэлэн
2. Хүүхдийн хоолны үзэсгэлэн
Уралдаанд оролцох тогооч нар доорх бэлтгэлтэй ирнэ.
• Оролцогчын танилцуулга бэлдэж ирнэ.
• Оролцогч үзэсгэлэнгийн ширээнд тавих хүнсээ урьдчилж бэлдэж ирнэ.
• Эрт дээр үеэс уламжлаж ирсэн буюу орон нутгийн онцлог хоол хүнсээр оролцоно
• Хүүхдийн хоол эрүүл баяжуулсан хүнсээр технологийн дагуу хийж оролцох
• Таваглалт,чимэглэл нь өвөрмөц онцлогтой байна.
• Ажлын хувцас стандартын дагуу заавал цагаан өнгөтэй цэвэрхэн байна.
• Бэлдэж ирсэн хоол хүнсний талаарх мэдээлэл болон технологийн картаа бичсэн байна
• Уралдааны бүртгэл 2023 оны 11-р сарын 06-наас 11-р сарын 17 хүртэл явагдана.
• Төлбөр тооцоог бүртгүүлэхдээ хийсэн байх бөгөөд мандатаа авсан байна.
• Заасан хугацаанд багтаж ажлын байраа бэлтгэсэн байх
• Урьдчилж бэлдэж ирсэн хүнсээр ширээ засалтаа өөрсдөө хийнэ
• Оролцогч нь ХАБЭА –н шаардлагыг өөрийн зүгээс хангах
• Өөрсдийн багаж хэрэгслэлийг авчрах
• Хувцас жигд цагаан байх
Мандатыг ХХААГ-ын /103 тоот/ Гүлжанаас авна уу.
Лавлах утас:94239424, 99422700, 99425113, 99426353,99816644