Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь өөрсдийн санаачлагаар Зөвлөх үйлчилгээний өрөөг тохижуулан ашиглалтад орууллаа. Ингэснээр Үйлдвэр эрхлэгчид маань хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгөх тав тухтай орчинд авах боломж бүрдлээ. Энэхүү өрөөнд аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг байршуулан сурталчлахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой юм.Мөн түүнчлэн тус өрөөнд номын сан байгуулсан бөгөөд салбарын холбогдолтой номнуудтай уншиж, танилцан ашиглах боломжийг олгож байна.Бизнес эрхлэх гэж байгаа иргэд та бүхэнд тус газрын хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Зээлийн батлан даалтын сан