Тус газрын сургалтын танхимыг аймгийн 2024 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн техник технологиор тохижуулан өгч өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг хийлээ.

🗣Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Роза болон тус газраас гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААНэгж, хоршоодын төлөөллүүд хүрэлцэн ирлээ. 👏👏