Уг уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт газар тариалангийн чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт болон цаашид нутагшуулж болох жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын үр, сортын тухай санал солилцон цаашид Япон улсад тариалагдаж буй малын тэжээлийн ургамал болох цагаан хошоонгорын Сорго 1, Сорго 2 сортын үрийг тариалж, нутагшуулах судалгааны ажлыг хийхээр тохиролцов.