MORA JA группын ТУЗ-ын дарга Д. Уранцэцэг , гишүүн, төслийн зөвлөх агрономич Япон улсын иргэн Ёкозүми Ёшиюки, гишүүн Ц.Энхтайван болон төслийн бусад төлөөллүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан хүлээн авч уулзлаа.

✅ Уг уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт газар тариалангийн чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт болон цаашид нутагшуулж болох жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын үр, сортын тухай санал солилцон цаашид Япон улсад тариалагдаж буй малын тэжээлийн ургамал болох цагаан хошоонгорын Сорго 1, Сорго 2 сортын үрийг тариалж, нутагшуулах судалгааны ажлыг хийхээр тохиролцов.🤝