МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Аймгийн хэмжээнд 2024-2025 онд 10414 малчин өрх, 5643 мал бүхий өрх, нийт 16057 өрх, тэмээ-6717, адуу-124859, үхэр-183885, хонь-905904, ямаа-903714, бүгд 2125079 толгой, хонин толгойд шилжүүлсэнээр 3730154,6 толгой мал өвөлжиж байна.

Малчдын түвшинд 69030 тн байгалийн хадлан, 8128 тн гар тэжээл, 5838 тн давс, хужир шүү бэлтгэн төлөвлөгөөний биелэлт 103,3%-тай хангагдсан байна. Малчид өвс, тэжээлээ зарцуулаад эхэлсэн. Одоогоор 24735 тн өвс буюу 35.8%, 4153 тн гар тэжээл буюу 51%, давс, хужир шүү 3068 тн буюу 52.8%-ийг зарцуулаад байна. Цасан болон шороон шуурга шуурч нөхцөл байдал хүндэрч мал хотоноос гарах боломжгүй болвол малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээл 2-11 хоногт хүрэх нөөцтэй байна.

Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт: Алтай сум 15 тн өвс, 33.5 тн тэжээл, Алтанцөгц сум 30 тн өвс, 45 тн тэжээл, Баяннуур сум 20 тн өвс, 48 тн тэжээл, Бугат сум 20 тн тэжээл, Булган сум 15 тн өвс, 43 тн тэжээл, Буянт сум 30 тн өвс, 43 тн тэжээл, Дэлүүн сум 39,4 тн өвс, 42 тн тэжээл, Ногооннуур сум 32 тн өвс, 30 тн тэжээл, Толбо сум 45,3 тн өвс, 6,8 тн тэжээл, Сагсай сум 12 тн өвс, 60 тн тэжээл, Улаанхус сумд 30 тн өвс, 51 тн тэжээл, Цэнгэл сум 16,2 тн өвс, 14,2 тн тэжээл, Өлгий сум 20 тн өвс, 20 тн тэжээл, нийт 304,9 тн өвс, 486.5 тн тэжээлийг бүрдүүлсэн. Сумын бүрдүүлэлт өвс 75,3%, тэжээл 119,8%-тай байна. Аймгийн нөөцөд 100 тн өвс, 35 тн тэжээлийн нөөц бүрдүүлсэн.

Оторлолт: Алтай сумын Хар нуур, Цалгар, Чихэртэй, Жаланаш, Тошин, Боомын ам, Гурван булаг гэдэг газар, Хилийн зурвас газар болох 2 дугаар багийн Хулжаа, Түргэн, Шака, Буянт сумын Өмнөгол, Өнөр сай, Эзэрлэг, Хаалгатад 171 өрхийн 4187 бод, 25660 бог, бүгд 29847 толгой мал, Булган сумаас Дэлүүн сум, Ховд аймгийн Дуут сумын Хар чулуут баг, Мөнххайрхан сумын Алаг баг, Булган сумын Алаг толгой баг, Дунд гол, Хөх сэрхийн нуруунд 40 өрхийн 400 бод, 30200 бог, бүгд 30600 тологй мал, Бугат сум дотроо 2 өрхийн 500 бод мал, Ногооннуур сумын Ачит нуурын сав газрын аймаг дундын отрын бүс нутагт 63 өрхийн 9525 толгой бод мал, Толбо сумаас Буянт сумын Хөх эрэг баг, Хош багийн Хар хатуу, Улаан хатуу, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Бургаст, Хавчууд 21 өрхийн 862 бод, 7150 бог, бүгд 8012 толгой мал, Сагсай сумын Даян багийн Ямаат, Шар бөөрөг, Цагаан асгат, Холагаш, Даян нуурын хоолой 42 өрхийн 4756 бод, 4544 бог, бүгд 9300 толгой мал, Улаанхус сумаас Ногооннуур сум, Бугат сум, сум дотроо Билүү баг, Согоог багт 55 өрхийн 1986 бод, 6139 бог, бүгд 8125 толгой мал, Цэнгэл сумаас Харангат баг, Ногооннуур сумын Бахлаг  баг, Сагсай сумын Хар уул баг, Буянт сум, Алтанцөгц сумд 8 өрхийн 49 бод, 922 бог, бүгд 971 толгой мал, Өлгий сумаас Алтанцөгц сумын Хаш баг, Бугат сумын Буга баг, Ногооннуур сумын Бахлаг, Буянт сумын Өмнөгол, Сагсай сумын Бөхөн уул, Улаанхус сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд 12 өрхийн 352 бод, 1820 бог, бүгд 2172 толгой мал, нийт 414 өрхийн 99052 толгой мал одоогийн байдлаар оторт байна.

Малын зүй бус хорогдол: Алтай сумаас адуу-56, үхэр-55, хонь-37, ямаа-106, бүгд 254, Алтанцөгц сумаас тэмээ-2, адуу-3, үхэр-7, хонь-30, ямаа-73, бүгд 115, Баяннуур сумаас адуу-14, үхэр-22, хонь-30, ямаа-52, бүгд 118, Бугат сумаас адуу-41, үхэр-23, хонь-55, ямаа-21, бүгд 140, Булган сумаас адуу-11, үхэр-30, хонь-0, ямаа-15, бүгд 56, Буянт сумаас адуу-19, үхэр-25, хонь-56, ямаа-75, бүгд 175, Дэлүүн сумаас адуу-27, үхэр-45, хонь-60, ямаа-88, бүгд 220, Ногооннуур сумаас адуу-13, үхэр-21, хонь-93, ямаа-196, бүгд 323, Сагсай сумаас адуу-13, үхэр-12, хонь-34, ямаа-29, бүгд 88, Толбо сумаас адуу-15, үхэр-19, хонь-39, ямаа-51, бүгд 124, Улаанхус сумаас адуу-51, үхэр-43, хонь-49, ямаа-45, бүгд 188, Өлгий сумаас адуу-1, үхэр-3, хонь-2, ямаа-16, бүгд 22. Нийт 1823 толгой мал хорогдсон. Үүнээс: тэмээ-2, адуу-264, үхэр-305, хонь-485, ямаа-767.

Зах зээлд борлуулахаар малчдад  107,6 тн мах, “Азат” ХХК 88,5 тн, “Угур” ХХК 303,8 тн, “Жайдарман” ХХК 131,7 тн, “Нөхөд” ХХК 91,6 тн, “Ет транзит” ХХК 76,6 тн, нийт 692,2 тн мах дээрх үйлдвэрүүдийн агуулахад хадгалагдаж байна.

Хүнсний нөөц: Сумдын хэмжээнд 14252 тн мах, махан бүтээгдэхүүн, 1113 тн гурил, 214 тн гурилан бүтээгдэхүүн, 131 тн төрөл бүрийн будаа, 514 тн хуурай сүү, 10358 ш өндөг, 426 мянган литр ургамалын тос, 561 тн төмс, 264 тн хүнсний ногоо, 561 тн элсэн чихэр, 420 тн давс, 15 мян.л савласан усны нөөцтэй байна.