“Хүнсний сүлжээний бүх үе шатанд эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах” зорилтын хүрээнд 2024 оны төлөвлөгөөгөөр нийт 40 обьектэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс 36 газарт хийж эрэсдлийг үнэлсэн. 4 газрын үйл ажиллагаа зогссон тул төлөвлөгөөт шалгалтанд хамрагдаагүй болно.
Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан нийт 36 обьектийн 27 нь “Дунд”, 9 газар “их” эрсдэлтэй үнэлэгдсэн. Илэрсэн зөрчлийг арилгах 26 албан шаардлага хүргүүлж биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн шалгалт хийхэд 8 газар “Их” эрсдэлээс дунд эрсдэлрүү, 6 газар дунд эрсдэлээс бага эрсдэлрүү шилжиж 14 газрын эрсдэл буурсан байна. Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдсан 91 эзэд, ажилчидад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг давтан гаргахгүй байх талаармэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагын сургалтыг хийсэн.