☑️ Аймгийн Дэд хороо нь 8 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхны хурлаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийлээ. Энэхүү хурлаар Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны дэгийг баталж, Төсөл шалгаруулах товыг баталлаа.
☑️ Дэд хорооноос баталсаны дагуу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагт Төсөл сонгон шалгаруулах хурал болох бөгөөд хурлыг энэхүү пейж хуудсаар дамжуулах болно.
📶 Дашрамд дурдахад Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу “ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ”-ын шатанд нийтдээ 1.19 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 8 төсөл үлдээд байна. Эдгээр тэнцсэн төслүүдэд нийт 1.0 тэрбум төгрөгийг зээл олгох юм.