“ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЙМГИЙН БҮХ ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮЛЭМЖТЭЙ БОЛЛОО.

Тодруулбал “Шинэ хөдөө” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аубакир гишүүний санаачилгаар аймаг дахь бүх төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхийтэй харьцах боловсролыг олгож, байгаль орчноо хайрлах, хүнсний ногоо тарьж ургуулахад сургах зорилгоор аймгийн хэмжээний бүх төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүлэмж олгохоор шийдвэрлэлээ. Хүлээлгэн өгөх үйл ажиллагаа аймгийн төв талбайд зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, мэндчилгээ дэвшүүллээ.
Ингэснээр цэцэрлэгүүд маань энэ жилээс эхлэн өөрсдийн дотоод хэрэглээг хангах бүрэн боломжтойгоос гадна хүүхдүүддээ байгаль дэлхийтэй харьцах боловсролыг олгож, хүнсний ногоо тарьж ургуулахад сургах, хамгийн гол нь эрүүл органик ногоог энэ намраас эхлэн хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна.
Нийт цэцэрлэгүүддээ амжилт хүсье!
Намартаа арвин их ургац хурааж авах болтугай👏👏