Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/28 тоот тушаалаар зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 29,0 тэрбум төгрөгийг баталсны дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтийг цахим системээр хүлээн авч байгаа билээ.
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар төсөл хүлээн авч дуусахад 10 хоног үлдээд байна.
ДАРААХ САЛБАР ЧИГЛЭЛД ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА:
Хүнсний үйлдвэр:
– Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
– Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
– Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах
– Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
– Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
– Цэвэр усны үйлдвэрлэл
– Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
Газар тариалан:
– Хүлэмжийн аж ахуй
– Хүнсний зоорь, агуулах
– Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл
– Агро ойн аж ахуй
– Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл
Мал аж ахуй:
– Эрчимжсэн мал аж ахуй
– Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ
– Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл
Хөнгөн үйлдвэр:
– Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл
– Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
– Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
– Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
– Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үйлчилгээ
– Ахуйн үйлчилгээний төв /3-аас дээш засвар, үйлчилгээ/
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хөнгөлөлттэй зээлийн хүсэлт илгээх заавар, видео бичлэгийг та бүхэнд хүргүүлж байна.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР -ын 77485555-1, аймгийн ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР-аас тус тус тодруулна уу.