Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит дүгээр шуурхай хуралдаан өнөөдөр /2023.10.13/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Мал эмнэлгийн газар болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга Д.Ерболд
• Хоёр удаагийн шуурхай зөвлөгөөний ирцийг дүгнэж Аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулах
• Байгууллагаа, сумын удирдлагууд гадаад улс болон дотоодод албан томилолтоор ажиллахдаа, мөн хувийн ажлаар зорчихдоо зохиох журмыг ажилласан талаар судалж энэ тухай мэдээллийг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулах
Бүх агентлаг байгууллага, Сумдын Засаг даргын Тамгын газарт
• ERP программыг дотоод системтэй бүрэн нэтрүүлэх ERP системийг бүрэн ашиглах сургалтыг аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран хийж мэргэжилтэн албан хаагч нарыг хамруулах
• Аймгийн ЗДҮАХ-д Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөний биелэлтийг тодорхой чанартай, бататгах зурагтай заасан хугацаанд ирүүлэх
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өлгий сум
• БНХАУ-ын Алтай аймгаас хамтын ажиллагааны хүрээнд модны суулгац өгөхөөр болсон байгаа ба тус модны суулгацыг Булган боомтоор оруулж ирэх зардал тооцоог гаргаж, оруулж ирэх ажлыг зохион байгуулах
ЗДТГ-ын нийтлэг аж ахуйн үйлчилгээний тасаг, Гэрээ хийж дуусгаагүй байгууллагууд
• Төрийн үйлчилгээний мэдээллийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ашиглалтын гэрээгээ хийж дуусгах
Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, Өлгий сум
• Угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулж, Өлгий сумын бүх багийн Засаг дарга нар болон анхан шатны байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулах
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралайд
• Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гарч байгаа нотолгоогүй, батлаагдаагүй худал хуурмаг ард түмний нэр төрийг гутан доромжилсон мэдээллийг холбогдох байгууллагуудад шалгуулах, ард түмэн болон холбогдох албан тушаалтны нэр хүндийг сэргээлгэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах
Татварын хэлтсийн дарга Т.Фестивальд
• Татварын орлогын биелэлтийг төрлөөр нь танилцуулах
Бүх агентлаг,байгууллагуудад
• Улаанбаатар хотоос ирж байгаа Монгол хэлний зөвлөлтэй хамтран ажиллах мөн байгууллагын ажилтан албан хаагчидтай Монгол бичгийн сургалтыг зохион байгуулж ажиллах
• Нийтээрээ мод тарих арга хэмжээнд бүх албан байгууллагууд идэвхтэй оролцох
Холбогдох агентлаг байгууллагуудад
• Аймгийн ИТХ-ын ээлжит бус чуулганд өөрсдийн салбартай холбоотой асуудалд хариулах агентлагуудын дарга нар өөрийн биеэр оролцох
• Өнгөрсөн 06 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс аймгийн 24 байгууллагуудад шалгалт зохион байгуулсан ба тус шалгалтын явцад илэрсэн 5 байгууллагын 13 албан хаагчдын томилгооны асуудлыг хурдан шийдвэрлэж хариу ирүүлэх