Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2023 оны 09 сарын 06-10 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотноо ‘’Монгол-Хятадын IV Экспо-2023”
4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн арга хэмжээ Хөх хотын зүүн хойд бүсэд шинээр байгуулагдсан “Чи Лэйчуан” олон улсын хурал үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдах бөгөөд Төв Азийн 5 улс, БНХАУ-ын зарим мужийн нийт 2000 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Монголын талаас Дүр төрхийн үзэсгэлэн болон Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд нийт 500 аж ахуйн нэгжийг хамруулах бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна.
————————–

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:

Үндэсний хувцас

Ноос, ноолууран бүтээгдэхүүн

Арьс ширэн бүтээгдэхүүн,

Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,

Гоо сайхан,

Бэлэг дурсгал,

Хүнсний бүтээгдэхүүн

Бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд
—————————–

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БНХАУ-ын Худалдааны Яам

Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам

ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар
—————————–

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар

ӨМӨЗО-ы Худалдааны Танхим

ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын Засгийн Газар

Мишээл Экспо ХХК

БҮРТГЭЛ:
Мишээл экспо ХХК
Утас: 88077036, 89968192