Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах дэд хороонд ажиллахыг урьж байна. Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд: • Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй; • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай; • Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй • Сантай бизнесийн холбоогүй • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; • Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх. Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүрдүүлж ирүүлэх баримт бичиг: • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга • Иргэний үнэмлэхийн лавлагаа • Төрийн албан хаагчийн анкет • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт • Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа • Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан. Хүлээн авах хугацаа, байршил: Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл Баян-Өлгий аймаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: – https://bo.hhaag.gov.mn Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын вэб хуудас, – Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар пэйж хуудас, – Баян-Өлгий аймгийн“Хүнс, хөдөө аж ахуйн газар”-ын 70422552 утаснаас ажлын цагаар лавлана уу. БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР