ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ”

Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталжээ.
✅ Жагсаалтад нэмүү өртөг шингэсэн нэхмэл, арьс шир, ноос, ноолуур, сүлжмэл, оёмол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, ундаа, давс, мах, хиам, хүнсний ногоо, гурил, талх, нарийн боов, ургамлын тос, сав, баглаа, боодол, хаяг шошго, тавилга, модон эдлэл үйлдвэрлэх, боловсруулах болон шувуу, зөгийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд багтсан байна.
✅ Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.
✅Тоног төхөөрөмжийн жагсаалтыг энэ линкээр орж харна уу?