УЛСЫН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Засгийн газрын хуралдаанаар Усан туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг тодруулсан билээ.
Өнөөдөр Баян-Өлгий аймгаас тодорсон улсын аварга малчин өрх, тариаланчдын шагналыг гардууллаа.
Улсын аварга малчин, тариаланчдад баяр хүргэж, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛСЫН АВАРГА МАЛЧНААР;
1. Алтай сумын малчин Баасанхүүгийн Батсуурь,
2. Алтанцөгц сумын малчин Рымханы Самархан,
3. Буянт сумын малчин Баастын Жүүхүү,
4. Сагсай сумын малчин Мендейн Ермурат,
5. Толбо сумын малчин Ханапиягийн Жайдарман,
6. Цэнгэл сумын малчин Мугайгийн Энх-Уял
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР;
1. Баяннуур сумын тариаланч Сахайн Бахытжан