УЛСЫН ЗАЛУУ АВАРГА ТОГООЧДИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТОГООЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан Улсын залуу аварга тогооч шалгаруулах уралдаанд аймгаа төлөөлөн оюун ухаан, авьяас билэг, авхаалж самбаа гарган эрүүл мэндийн манаанд зогсож буй тогооч нарыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн нэрийг өндөрт гарган оролцсон Арвин рестораны тогооч нарт амжилтын дээдийг хүсэж, манай салбарын бодлогыг хэрэгжүүлхэд онцгой анхаарч байнга хамтран ажиллаж байгаа аймгийн хоол үйлдвэрлэгчдийн Галайхан холбооны тэргүүн Ж.Пүрэвсүрэнд баярлаж талархсанаа илэрхийлж байгаагаа уламжилж өгөхийг тогооч нараас хүсэв.