МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өвөлжилт хүндэрч, цас ихээр орсон тус аймгийн зарим сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.