НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2022″ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ аймгийн төв талбайд албан ёсоор нээлтээ хийлээ.
Монгол Улсынхаа хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах хүндтэй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа салбарын нийт хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн ийнхүү та бүхэнд хүрч байна.
“Намрын ногоон өдрүүд”-ийг хамтран зохион байгуулж байгаа Аймгмийн ЗДТГ, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Баян-Өлгий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим болон салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулж байна.
Мөн Өлгийчүүддээ нутгийн хөрсөнд ургасан “ЭРҮҮЛ, ОРГАНИК” хүнсний ногоо худалдан авч хүнсний ногоочдоо дэмжихийг уриалж байна.