АЛТАНЦӨГЦ СУМД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2022” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАЛАА .

Уг арга хэмжээнд аймгийн ХХААГ-ийн дарга Б.Нургулан, МАА-албаны дарга М.Енлик, газар тариалангийн үйлдвэрлэл хариуцсан мэрэгжилтэн Х.Бахыт нар болон сумын
ИТХ-ын дарга М.Өзгерис, ЗДТГ-ын дарга А. Ерханат нар оролцлоо.
Үзэсгэлэн худалдааг сумын ЗДТГ-ын дарга А.Ерханат нээж, үг хэллээ. Аймгийн ХХААГ-ийн дарга Б.Нургулан баяр хүргэн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас амжилт хүсэж, аймгаас Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн чиглэлээр баримтлах бодлого, зорилго зорилтоо танилцуулан үг хэллээ.
Энэ үеэр “ Намрын ногоон өдрүүд “ арга хэмжээ жил бүр уламжлал болон шат шатандаа зохион байгуулагдаж ирсэн талаар мэдээлэл хүргэж, энэ оны аймагт зохион байгуулагдах арга хэмжээ 9 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд аймгийн Төв талбайд зохион байгуулагдах бол , улсын хэмжээнд Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 18-наас, 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов гарсан энэхүү арга хэмжээнүүдэд оролцохыг нийт оролцогчдод уриалалаа.
Үргэлжүүлэн үйлдвэрлэгчид тариалан эрхлэгчдийг сарын хугацаанд өөрийн үйлдвэрлэсэн болон ургуулан хурааж бүтээгдэхүүнийг Өлгий сумын ЗДТГ –аас сарын хугацаанд ямарч төлбөр татваргүй аймгийн төвийн иргэд, хөдөлмөрчидөд бусадын гар дамжуулахгүйгээр шууд борлуулах боломжоор ханган ажиллана гэдгийг танилцууллаа.
Үзэсгэлэн худалдаа Алтанцөгц сумын Төв паркад зохион байгуулагдан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид , хувиараа хөдөлмөр эрхлэгч 30-ад иргэд аж ахуйн нэгжүүд оролцон өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ургацын дээжийг худалдан борлуулалт хийлээ, Аймгийн ХХААГ, сумын ЗДТГ-ын тамгын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй шүүгчид ажиллаж, 4 номинациар шалгаруулалт хийж, шалгарагсадыг Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл мэдаль, мөнгөн шагналаар урамшуулан шагнасан.