АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” ТӨСЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА.

Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Сагсай сумд хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа Сагсай сумын 400 га талбайн услалтын системийн ажиллагаатай танилцлаа.
Уг төсөл нь ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж байна. Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих замаар маркетингийн үр ашгийг дээшлүүлж, өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэн тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм.
Төслийн нэг, хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай, Баяннуур, сумдад нийт 2 услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлана. газар тариалангийн хүрээлэн, үрийн 3 аж ахуй дахь 5 услалтын системийг сэргээн засварлаж, шаардлагатай тодорхой нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаснаар хүнсний ногооны үр үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.