Таримал хэдлан бэлчээрт ихэвчлэн олон наст ургамлыг дангаар нь буюу хольцоор тарина.

Таримал бэлчээр хадлан бий болгох – энэ арга нь өнгөц аргаар тордож, сайжруулах боломжгүй буюу ургамлын бүрэлдхүүн хомсдож, ургац нь эрс багассан, дов сондуул ихтэй талбайг хагалж боловсруулан, нэг болон олон наст ургамал тариалж, таримал хадлан бий болгох, эсвэл хагас суурин, суурин хэлбэрээр мал аж ахуй эрхэлдэг фермүүд зориуд боловсруулсан их хэмжээний талбайд тэжээлийн нэг болон олон наст ургамал тариалан түүнийгээ бэлчээр хэлбэрээр эсвэл хадлан авч ашиглахыг хэлнэ. Таримал хэдлан бэлчээрт ихэвчлэн олон наст ургамлыг дангаар нь буюу хольцоор тарина. Олон наст ургамал эхний жил 5-6 найлзууртай, 18-19 см өндөр ургаж өвөлжилтөнд шилждэг. Олон наст ургамал 2 ба дараагийн жилүүдэд хавар эрт 4-5 сарын эхээр сэргэн ургаж, 7-8 сард цэцэглэж, 8 сарын сүүлч 9 сарын эхээр үрлэнэ. 2 дахь жилээс ашиглах боломжтой. Эх сурвалж: ХОБТ-ийн архив