Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан. Уулзалтад хүнсний боловсруулах үйлдвэр, худалдааны сүлжээ дэлгүүр, зах, гол нэрийн хүнс импортлогчдыг төлөөлж 33 аж ахуйн нэгж оролцсон юм.
Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлээр салбартаа тулгамдсан асуудал, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гадаад, дотоод хүчин зүйлс болон үнийн өсөлтийг тогтвортой барьж, түр хугацаанд хязгаарлах боломжийн талаар тодорхой саналыг гаргасан. Эдгээр саналыг тоймловол:




Хүнсний хангамж, нийлүүлэлт, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн өмнө тулгамдсан дээрх асуудлыг цаг алдалгүй яаралтай, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг ийнхүү танилцуулав.