Тариалангийн төв сум болох Баяннуур сум энэ жилийн хувьд нийт 360 га талбайд тариалалт хийхээс 140 га-д төмс, 75 га-д хүнсний ногоо,25 га-д жимс,жимсгэнэ, 120 га-д малын тэжээл тариалж үүнээс төмс 1800 тн, хүнсний ногоо 800 тн, жимс,жимсгэнэ 25 тн, малын тэжээл 250 тн ургац хураан авахаар төлөвлөж байна. Хаврын тариалалтын ажил эхлэж талбайд малын бууц буулгах, хүнсний ногооны үрслэг суулгах ажлууд эхлээд байна. Тариаланч та бүхэнд ажлын амжилт хүсье