Энэхүү ургамал нь баруун өмнөд Азиас гаралтай нэг наст ургамал.
30 см хүртэл өндөр болж ургах ба тал тал тийш салаалсан навч нь 2-30 см урт, 1-15 см өргөнтэй. Навчис дундаас үр нь шигтгээ мэт хэд хэдээр гардаг. Бууцайн цэцэг шар ногоон өнгөтэй, 3-4 мм голчтой байна.
Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүр усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.