ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИНЭ.

“Нутгийн хишиг” хөтөлбөрт орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тусгагдсан.
Үүний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөг Жижиг дунд үйлдвэрийн дэмжих санд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус хөрөнгөөр Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу /жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай/ зээл олгох ба төсөл сонгон шалгаруулалтыг 2022 оны 5 дугаар сард олон нийтэд нээлттэйгээр зарлах бэлтгэл ханган ажиллаж байна.