ХҮЛЭМЖ, ЗООРИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлж хураан авах ургацын хэмжээг тогтворжуулж, чанарыг сайжруулах, хадгалалт борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чиглэлээр урт хугацаатай, хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх томоохон шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
📌Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж хүчин чадлыг нь 20 га-гаар нэмэгдүүлэхэд 60 сая ам.доллар,
📌Төмс, хүнсний ногооны агуулах зоорийн хүчин чадлыг 55 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар,
📌Нийтдээ хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын тогтолцоог сайжруулахад нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.