УРИАЛГА

Хэрэглэгчийн өдрийг угтан “ХУВАНЦАР БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ” уриан дор туршлага,сургамжаа нэгтгэхийг аймгийнхаа сургууль, цэцэрлэг, бизнесийнхэн, нийтийн хоолныхон болон нийт ард иргэдэд зөвлөж, хуванцарын хэрэглээнээс татгалзахыг уриалж байна.
Бүх төрлийн тэр дотроо нэг удаагийн хуванцар сав хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар их урхаг тарьж байгааг бид мэддэг ч огт тоохгүй хэрэглэсээр байна. Монголчууд бид айраг, сүү, тараг, зөөхий, нэрмэл, ундны ус, мах … ер нь бүх нандин зүйлс, хүнсээ хуванцарт хийж хадгалж, зөөж, байнга хэрэглэсээр, гүн гүнзгий хордож, хохирсоор байна. Бүх төрлийн хорт хавдрын эх энэ төрлийн хэрэглээнээс шууд хамаарч байгаа судалгааг мөн сануулмаар байна.