1. Үрийн төмс нь хэр жижиг байна боловсрох үр нь төдий чинээ том байдаг. Хэт том төмсийг үрэнд ашиглах нь үргах үр жижигрэх талтай. Тийм учраас аль болох дунд зэргийн хэмжээтэй үр байх ургац болон үрийн чанарт сайнаар нөлөөлнө. Хэт том үрийн төмстөй бол хэрчиж жижиглэн тариалах хэрэгтэй.
2. Хэт гүн үрийг суулгах нь товарлаг ургацыг жижигрүүлэх тал бий. (товарын төмс багатай үр голдуу ургана)
3. Эрдэс болон органик бордоо, навоз буюу үхрийн баас шээс хонины өтөг бууц жижиглэн хэрчсэн солом үртэс зэрэгийн холимогыг талбайнхаа орчин буюу pH-ийг харгалзан хийвэл төмсний амт чанарт сайнаар нөлөөлнө.
4. Том, амтлаг булцууг хураан авхын тулд ишийг бага зэрэг тайрч өгнө. Тайрснаас хойш тэжээлийн элементүүд булцууны хөгжилд илүү зарцуулдаг. Энэхүү арга хэмжээг цэцэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа хийж гүйцэтгэнэ.
5. Тарилтын өмнө үрийг зэсийн сульфатаар ариутгах сайн ба бүх төрлийн фитофтор буюу олон янзын мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. (зэсийн агууламж ихтэй хөрсөнд янз бүрийн мөөгөнцөр үрждэггүй)
6. Ургамлын навч янз бүрийн мөөгөнцөрөөс болж өвчлөн харалвал, тэр ишииг хайчлан авч шатааж устгалд оруулна.
7. Төмсний талбайн захаар цагаан гаа, календул-эмийн ургамал (цэцэг), үнэрт өвс зэрэг тарих нь төмсний амт чанарт сайнаар нөлөөлдөг.
8. Төмсний ногоон масс иддэг цохыг үргээх үнэр ялгаруулдаг ургамлууд: Лат: Cariandrun sativum, Nepete cataria, Tropaeolum, TanaceTum, Tagetes (төмснийхөө талбайг тойруулан болон мөр хоорондын зайд зурваслан тарина)
9. Төмс нь ургалтын явцдаа Кали их хэмжээгээр хэрэглэдэг тул аль болох хөрс кали -аар баялаг байвал зүгээр.