Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаар нь ажлын өдрүүдэд өглөөний 08:30-аас оройны 18:00 цаг хүртэл мал аж ахуйтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг малчид, мал бүхий иргэдэд түргэн шуурхай өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.
Үүнд:

Алдсан, олдсон малын зар мэдээлэл /Мэдээллийг программд бүртгэн авч коджуулж, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдээллийг өгч, “Мянгат малчин” телевиз, олон нийтийн сүлжээгээр зар мэдээллийг хүргэж байна/

Малын гоц халдварт өвчний мэдээлэл

Малын түүхий эд

Мал, махны үнэ ханш

Ноолуурын үнэ

Цаг агаарын мэдээ

Арьс, шир ноосны урамшуулал

ХАА-г дэмжих 500 тэрбумын зээлтэй холбоотой мэдээлэл

Малчны тэтгэвэр тэтгэмж

Малчны нийгмийн даатгал

Малчдын санал, хүсэлт