
Үүнд: Аймгийн хэмжээний төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчид оролцоно.
Уралдааны шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 16-23-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын комисс зохион байгуулна. Оролцох байгууллагууд 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өдөр бүр байгууллага хамт олны үндэсний хувцас өмссөн зургийг тухайн байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж байршуулна.

Уралдаанд тавигдах шаардлага: Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчид бүгд оролцоно.Нас харгалзахгүй.

. Ажилтан, албан хаагчид үндэсний иж бүрэн хувцастай байх.

. Өнгө үзэмжтэй байх

. Аль болох хамт олны бүх гишүүдийг хамруулсан байх

. Үндэсний хувцасны чимэглэл, тоноглол өвөрмөц онцлогийг харгалзана
Шагнал урамшуулал

Нэгдүгээр байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 300,000

Хоёрдугаар байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 200,000

Гуравдугаар байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000

Шагналт байр – 2 Өргөмжлөл мөнгөн шагнал 50,000