Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгуулав.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Хоршооны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгуулав.
Санамж бичгийн зорилго нь Төрөөс хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг зорилтот өрхийн иргэдэд хүргэхэд хамтран ажиллахад оршино. Цаашид энэхүү санамж бичигтэй холбоотой ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар болов
.