Мал аж ахуйн салбарын бодлого
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.
МАА-н салбарын 2020-2025 оны хөгжлийн хандлага, стратегийн зорилт:
Бодлого нь мэдлэгт суурилсан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, мэргэжлийн үйлчилгээг төгөлдөршүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ;
Хөгжлийн загвар нь уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурингийн орчимд бүсчилэн хөгжүүлэх, нөөцийг тогтвортой, зохистой ашиглах, ногоон эдийн засгийн чиг баримжааг дэмжихэд суурилна.
Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:
- Малын төрөл бүрийн тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, түүний шимт чанарыг сайжруулах үйл ажиллагааг тогтворжуулах;
- Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулах арга хэмжээг бүс нутгийн онцлогтой уялдуулан ялгавартайгаар хэрэгжүүлж, баруун болон төвийн бүс нутаг дахь вакцинжуулалтыг эрс багасгаж, эрүүлжүүлэх шинжилгээ хийх стратегид шилжих ба малын эмийн үлдэгдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
- Бүс нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлээс хамаарч малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох;
- Малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор малын ашиг шимийн чиглэлд нийцүүлэн үржлийн ажлын стратеги төлөвлөгөөний дагуу явуулах;
- Шинээр болон дахин сэргэж байгаа малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангах;
- Гоц халдварт зарим өвчнөөр тайван бүсийн статусыг хангах, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэх;
- Малын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, малын эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх;
- Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавьж гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах;
- Бэлчээр, тэжээл, усан хангамжийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн нэгдсэн системийг бий болгож, мал аж ахуйг уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай болгох;
- Малаас гаралтай органик түүхий эд бэлтгэлийн хэмжээ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж экспортын чиг баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг дэмжих
Мал аж ахуйн салбарын 2025-2030 оны хөгжлийн хандлага, хүлээх үр дүн:
Мал аж ахуйн салбарын 2030 он хүртэлх хөгжлийн хандлага нь бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгож үнэ цэнийн сүлжээг хөгжүүлсэн, тогтвортой үйлдвэрлэлийг явуулахад бодлого чиглэгдэнэ.
Хүлээх үр дүн:
- Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоогийн түвшнээс буурахгүй ба жилд ойролцоогоор 0,5 хувиар нэмэгдэж 2030 оны түвшинд 22,0 орчим хувьд хүрнэ.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ одоогийн түвшнээс 40 орчим хувиар нэмэгдэх ба үндсэн хөрөнгийн жилийн дундаж өсөлт 5.0 хувьд хүрч, ашгийн дундаж түвшин 20- 25,0 орчим хувьд хүргэнэ.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд мэдлэгийг хэрэглээ болгох чадамжийг бүрдүүлж, судалгаа ба хөгжлийг өргөжүүлснээр “органик үйлдвэрлэл эрхлэгч” болох өрсөлдөөн, урсгал тэлэгдэнэ.
- Малын биологийн нөөцийг бүрэн ашиглахад суурилсан биотехнологийн үйлдвэрлэл өргөжиж, улс орны эдийн засгийн орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлж эхлэнэ.
- Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөдөлмөр хөнгөлөлт, техникийн шинэчлэл одоогийн түвшнээс 30 хүртэл хувиар нэмэгдэнэ.
- Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах систем төлөвшиж, олон улсад IPO гаргана.
- Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байр төдийлөн буурахгүй хадгалагдах ба хот суурингийн төвлөрөлтөөс зайлсхийж, нийгмийн ая тухтай байдлаа сайжруулан хөдөөд ажиллах сонирхолын нөхцөл бүрдэж, зорилтот зах зээлд чиглэсэн, үр ашигтай “ухаалаг” аж ахуй эрхлэх загварт шилжинэ.
- Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид газар зүйн болон бусад мэдээллийн системийг бүрэн ашиглан холбогдох мэдээллийг өөрсдөө улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд дамжуулах чадавхитай болж, маркетингийн сүлжээний хөгжил, үр ашиг, бүтээмжээр өрсөлдөх болно.
- Олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх, зооноз, халдварт зарим өвчнөөс мал сүргийг бүрэн эрүүлжүүлж, гадаад, дотоод зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүсчлэн бүрдүүлнэ.
- Стратегийн ач холбогдлыг харгалзан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох систем тодорхой хэмжээнд хадгалагдна.
Мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг:
Монгол Улсын хууль
- Хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ хууль
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/ хууль
- Малын тоо толгойн албан татврын тухай хууль
- Малын генетик нөөцийн тухай хууль
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хиллэр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль
- Гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/
- Захиргааны ерөнхий хууль
- Зөрчлийн тухай хууль
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
Улсын Их Хурлын тогтоол
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
- Ногоон хөгжлийн бодлого батлах тухай
- Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
- Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай
- Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай
- “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай
- “Монгол мал” үндэсний хөтөлбөр
- Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Малын генетик нөөцийн тухай хууль/
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль/
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /2018 оны 41 дүгээр тогтоол/
Засгийн газрын тогтоол
- “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай /2020 оны 34 дүгээр тогтоол/
- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлах тухай /2018 оны 400 дугаар тогтоол/
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /2018 оны 267 дугаар тогтоол/
- Жагсаалт, журам батлах тухай /Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт/ /2018 оны 266 дугаар тогтоол/
- Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай /2018 оны 225 дугаар тогтоол/
- Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /2018 оны 188 дугаар тогтоол/
- Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2018 оны 187 дугаар тогтоол/
- Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай /2018 оны 186 дугаар тогтоол/
- Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай /2019 оны 15 дугаар тогтоол/
- Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2018 оны 29/
- “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай /2018 оны 12/
- Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /2017 оны 318/
- Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай /2017 оны 284/
- Малын гоц халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай /2017 оны 257/
- Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай /2017 оны 186/
- Жагсаалт шинэчлэн батлах тухай /Гаалийн албан татвараас чөлөөлөх ЖДҮ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл/ /2017 оны 168/
- Мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай /2017 оны 14/
- Журам батлах, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоох тухай /2016 оны 240/
- “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай /2016 оны 114/
- Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай /2016 оны 90/
- “Мах хөтөлбөр” батлах тухай /2015 оны 492/
- Журам шинэчлэн батлах тухай /”Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”/ /2015 оны 122/
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай /2014 оны 299/
- Жагсаалтад нэмэлт оруулах тухай /Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын/ /2014 оны 190/
- Цөм сүргийн үржлийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай /2013 оны 420/
- Журам шинэчлэн батлах тухай /“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”/ /2013 оны 394/
- Малчдын хоршоог хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /2013 оны 08/
- Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай /2012 оны 158/
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай /2010 оны 64/
- Хөтөлбөр батлах тухай /Хоршоог хөгжүүлэх/ /2009 оны 173/
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай /2009 оны 100/
- Журам батлах тухай /Малын гоц халдварт өвчний онош/ /2008 оны 305/
- Журам батлах тухай /Малчдаас ноолуур худалдан авах…/ /2008 оны 260/
- Отрын бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай /2007 оны 187/
- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг батлах тухай /2005 оны 02/
- Жагсаалт, журам батлах тухай /Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт/ /2003 оны 173/
- Мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /2002 оны 181/
Бусад
- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
- Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
- Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
- Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
- Монгол мал үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны буюу 2016-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг энд дарж үзнэ үү
- Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг энд дарж үзнэ үү.
- Малын эмийн улсын бүртгэлийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
- Малын эм үйлдвэрлэх үйл ажиллагаатай 11, малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаатай 111 аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
2021 ОНД МАА-Н САЛБАРТ ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД:
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг тусгасан дунд хугацааны бодлогын баримт бичиг.
- Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/
- Малын эрүүл мэндийн даатгалын тухай хууль
- “Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, холбогдох судалгаа;
- Малын эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөрийн төсөл
Газар тариалангийн салбарын бодлого
Салбарын зорилт: Газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөр, эрсдэл даах чадвартай, тогтвортой ургацтай эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Монголд ургуулах боломжтой жимс, хүнсний ногоо, бусад ашигт таримлын хангамжийг нэмэгдүүлж монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг дээшлүүлнэ. Цагаан будааны сортыг нутагшуулах, цагаан будаа тариалах туршилт, судалгааны ажил хийх, тариалалтыг дэмжих, чихрийн манжин, шар будаа, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлнэ.
- Техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний механикжилтийн түвшинг дээшлүүлнэ.
- Тариалан эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг тасралтгүй сайжруулна.
- Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Техникийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр авах, техникийг шинэчлэлийг тухай бүр хийж боломжийг бүрдүүлж, техникийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж парк ашиглалтыг сайжруулж ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлнэ.
- Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг сайжруулна.
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал тэжээлийн тариалах талбайд усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт техник, технологи нэтвтрүүлнэ.
- Алслагдсан бүс нутгуудад тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, эрчимжсэн мал аж ахуйтай хослон хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлоно.
- Жимс, жимсгэний бүтээгдэхүүнийг кластераар хөгжүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.
- Хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээ бүхий худалдааны цогцолбор байгуулахыг дэмжих, бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулна.
- Тариалангийн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдлээс учирч болох эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор тариалангийн даатгал, давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг батлан хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт бүтээх, баталгаатай сортын үрээр тариалалт хийх систем бүрдүүлж тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
- Тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, алслагдсан бүсүүдэд атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулж, тариалангийн нийт эргэлтийн талбайн хэмжээ, таримлын нэр төрөл, сэлгээг нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарал үүслийн мөрдөн тогтоох, хадгалалт, борлуулалтын сүлжээний мэдээллийн ухаалаг тогтолцоог бүрдүүлнэ.
- Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулж хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэл, мал амьтны талхагдлаас хамгаалахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Пестицидийн сорилт, баталгаажуулалт хийх, таримал дахь үлдэгдэлийг шалган тогтоох, хэрэглээг хянах лабораторийг тариалангийн бүсүүдэд байгуулах, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Тариалангийн бүсүүдэд ургамал хамгаалалын цогц арга хэмжээ, зохистой дадалыг нэвтрүүлж, ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгчдийн тархалтын судалгаа, тандалтыг хийж, тэмцэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулна.
“АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”
Төлөвлөгөөг төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй уялдуулан үндсэн 9 зорилт, үйл ажиллагааны 25 чиглэлийн хүрээнд 81 ажлыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төлөвлөгөөнд тусгагдсан ихэнх арга хэмжээг салбар хоорондын уялдаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гадаадын хөнгөлөлттэй зээл олон улсын байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарсан.
Мөн аяны хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- “Газар тариалан-Мах, сүүний кластер”,
- “Хүлэмжийн аж ахуй”,
- “Алслагдсан бүсэд үр тарианы элеваторын аж ахуй байгуулах”,
- “Усалгаатай тариалан”,
- “Техникийн шинэчлэл”,
- “Хоршоо-агуулах-бөөний төв”,
- “Төмс боловсруулах цардуулын үйлдвэр”
“Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт
- Хууль эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;
- Мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах;
- Таримлын үр үржүүлэг, сорт сорилтын тогтолцоог шинэчлэн зохион байгуулах, үр, үрсэлгээ, суулгацын чанар хангамжийг сайжруулах;
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;
- Хөрс хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, бордоо, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадал, таримлын оновчтой сэлгээг нэвтрүүлж агроэкосистемийн тогтвортой байдлыг бүрдүүлэх;
- Хөрс хамгаалах технологид нийцсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн механикжилтын төвшинг сайжруулах, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэх, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, усалгаатай талбайг нэмэгдүүлэх;
- Зүүн, баруун бүсийн тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, экспортыг дэмжих;
- Тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, зохион байгуулах
Салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг
Монгол Улсын хууль
- Тариалангийн тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгааллын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Таримал ургамлын үр сортын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.
Улсын Их Хурлын тогтоол
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг энд дарж үзнэ үү.
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг энд дарж үзнэ үү.
- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
- Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энд дарж үзнэ үү
Засгийн газрын тогтоол
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян зарлах тухай Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 131 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Хүнсний ногоо үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Хөтөлбөр батлах тухай /Жимс жимсгэнэ үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Үндэсний аян өрнүүлэх тухай /Атрын III аян/ Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.
Салбарын сайдын тушаал
- Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/166, А/251 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
- Монгол Улсад 2019 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/59,А-45,А/81 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
- Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-43 дугаар тушаалыг энд дарж үзнэ үү.
- Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны А-136,А-158,А-210 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-80 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-63 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Журам батлах тухай (Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам) /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал 2015 оны А-105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт /ХХАА-н сайдын 2015 оны А-90 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам /Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 63/67/87 дугаар хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам /Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
Хүнсний үйлдвэрийн салбарын бодлого
1. Салбарын урт хугацааны зорилт
УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” бүлгийн Аж үйлдвэрийн бодлогын Зорилт 2-т Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийг эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан.
Уг зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн. Үүнд:
I үе шат /2016-2020 он/: Үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоод эх үүсвэрээр бүрэн хангаж, хот, суурин газрын бүсэд хөдөө аж ахуйн кластерыг хөгжүүлж, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 30 хувь, сүүний 40 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах
II үе шат /2021-2025 он/: Хүн амын хэрэгцээг эрүүл баталгаатай хүнсээр хангах, шинжлэх ухааны өндөр түвшний технологи нэвтрүүлж, олон улсын зах зээлд “Монгол брэнд” хүнсний бүтээгдэхүүн гаргах, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 50 хувь, сүүний 60 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах.
III үе шат /2025-2030 он/: Хүн амын хэрэгцээг эрүүл баталгаатай хүнсээр бүрэн хангах, олон улсын зах зээлд “Монгол брэнд” хүнсний бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 70 хувь, сүүний 80 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах.
2. Салбарын дунд хугацааны зорилт, бодлого
УИХ-ын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого-д “1.4.3. мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах” чиглэлийг баримтлахаар заасан. Мөн хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:
- Монгол Улсын хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, хүрэх түвшинг тодорхойлох;
- Эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр хүн амыг жигд хүртээмжтэй хангах, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, импорт орлох хүнсний үйлдвэрлэлийг дэмжих;
- Стратегийн хүнсний улирлын нөөцийг эрэлт, нийлүүлэлт, хэрэглээний онцлогтой уялдуулан хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэх;
- Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;
- Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны болон хагас боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;
- Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх;
- Хүнсний сүлжээний бүх үе шатанд хадгалалт, тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангасан ложистик сүлжээг хөгжүүлэх;
- Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, шилжилт, хөдөлгөөнийг хянах бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мал эмнэлгийн болон ургамлын хорио цээрийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах;
- Малын эм, бордоо, ургамал хамгааллын бэлдмэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодис, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлох чадавх, хяналтыг сайжруулах;
- Хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих;
- Хүнсээр дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа зөрчилд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зөрчилтэй эвлэрсэн ойлголт, хандлагыг өөрчлөх, тавигдах шаардлагыг өндөрсгөх, нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнтэй арга хэлбэрийг хэвшүүлэх;
- Хүнсний аюулгүй байдал алдагдах, нийтийг хамарсан хордлого, халдварын тохиолдол, онцгой нөхцөл байдал, хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, салбар дундын зохицуулалтыг идэвхжүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хязгаарлах, хэрэглээнд нөлөөлөх, дэлхий нийтээр хэрэглээнээс хасаж байгаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт, худалдааг хориглох;
- Шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгааны дүнд суурилан зохицуулах үйлчилгээтэй хүнсийг үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх;
- Нийтийн хоол үйлдвэрлэлийн хоолны шим тэжээл, чанар, түүнд тавих хяналтыг сайжруулах, нийтийн хоолны үйлдвэрлэлд зэрэглэл тогтоох;
- Нийтээр нь үйлчлэх (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, хорих газар болон тэдгээртэй адилтгах бусад) хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, шим тэжээлийн агууламжийг дээшлүүлэх, нэгдсэн жор, технологийг боловсруулах, мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, дотоод хяналтыг сайжруулах;
- Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн хүнсний хангамжийн ложистикийг бий болгох, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;
- Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, хүн амын хүнсний хэрэглээний нэгдсэн мэдээллийн сан, сүлжээ бий болгох, хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлттэй холбох;
- Хүн амын хоол, хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах, сайжруулах оролцоог нэмэгдүүлэх.
Хүрэх үр дүн:
Шалгуур үзүүлэлт | 2014 суурь он | 2020 он | 2025 он |
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах /мянган тонн/ | 16.8 | 100 | 200 |
Нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний эзлэх хувь | 9 | 30 | 50 |
УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т хүнсний салбарт дараахь зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
2.18. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.
2.19. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.
2.20. Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.
2.21. Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.
2.22. Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.
2.23. Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.
2.24. Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөр-ийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн зорилго нь сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус сав, баглаа боодлын хэрэглээг бууруулахад оршино.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн. Үүнд:
Шалгуур үзүүлэлт | Хэмжих нэгж | Суурь үзүүлэлт | Хүрэх үзүүлэлт | Өөрчлөлтийн хувь, % |
Нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоо | ширхэг | 3-4 | 1-2 | -50 |
Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгч | хувь | 22 | 50 | +28 |
Сав, баглаа боодол, хаяг шошгын дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хувь | хувь | 30.0 | 50.0 | +20 |
Хүнд даацын уутны дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд эзлэх хувь | хувь | 60 | 100 | +40 |
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/54 дүгээр тушаалаар батлав.
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/138 дугаар тушаалаар батлав.
Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-г орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэсэн. Уг аяны хүрээнд дараах 5 зорилтыг хангах арга хэмжээ бүхий төлөвлөгааг батлан хэрэгжүүлж байна.
- Салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх;
- Тэжээлийн тариалан, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах;
- Мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
- Мах, сүү боловсруулах дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих.
Хөнгөн үйлвэрийн салбарын бодлого
1. Салбарын урт хугацааны зорилт
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд буюу Зорилт 4.2-т “Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно” гэж заасан.
Уг зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн:
- I үе шат (2021-2030): Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе – Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.
- II үе шат (2031-2040): Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатанд шилжих үе – Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлсэн байна.
- III үе шат (2041-2050): Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе – Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлсэн байна.
2. Салбарын дунд хугацааны зорилт, бодлого
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тус бодлогын зорилго нь дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.
Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
- Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах;
- Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор төлөвлөн хэрэгжүүлэх;
- Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих;
- Дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, эдийн засаг, нийгмийн үр ашиг бүхий боловсруулах, дахин боловсруулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих;
- Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
- Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх.
Бодлогыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлнэ:
- I үе шат /2015-2020 он/: Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
- II үе шат /2020-2025 он/: Экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
- III үе шат /2025-2030 он/: Мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ.
Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:
- Хүн амын амьжиргааны түвшин сайжирч, үндэсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.
- Үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангасан экспортлогч орон болж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
- Боловсруулах болон үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2014 оны түвшнээс 2 дахин нэмэгдсэн байна.
- Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээ хөгжинө.
- Судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Аж үйлдвэрийн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, экспортын зах зээл өргөжинө.
- Үндэсний түүх, соёлын онцлогийг агуулсан, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, соёлын нөлөө олон улсад бэхэжсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн үйлдвэрийн салбарт дараах зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
2.5.14. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.
3.3.6. Малчдыг дэмжих анхдугаар аян зохион байгуулж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолж, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.
3.3.9. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
3.3.10. Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
3.3.11. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчид, тариаланчдад төрөөс урамшуулал олгоно.
3.3.12. Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
6.1.11.Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
6.2.10.Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна.
6.2.13.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
3. Салбарт хэрэгжиж буй хөтөлбөр
- “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр /2018-2021/
- “Ноолуур” хөтөлбөр /2018-2021/
- “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр /2017-2021/
4. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал
Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагын 6314 буюу 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 3000 орчим аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 2019 оны байдлаар 1146.2 мянга байгаагийн 178.4 мянга буюу 15.6 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын 90.4 мянга буюу 50.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаагаас хөнгөн аж үйлдвэрийн салбарт 50000 орчим хүн ажиллаж байна.
Монгол Улсын ДНБ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.5 (13.8%) их наяд төгрөгөөр өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл (оны үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өссөнөөс боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 351.8 (10.5%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хөнгөн үйлдвэрийн салбар нийт 2763.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт (оны үнээр) 2019 урьдчилсан гүйцэтгэлээр 20.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (9.8%) их наяд төгрөгөөр өссөнөөс боловсруулах салбарын нийт борлуулалт 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 660.7 (14.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт борлуулалтын 13.6 их наяд төгрөг буюу 67.7 хувийг гадаад зах зээлд борлуулсан бөгөөд гадаад борлуулалтын 2.2 их наяд төгрөг буюу 16.2 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын борлуулалт эзэлж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар нийт 2171.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.
Хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Хөнгөн үйлдвэрийн салбарт 2016-2020 онд хийсэн томоохон ажлын танилцуулгыг энд дарж, видео танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын бодлого
Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулахдаа дараах хууль, эрх зүйн орчины хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Хоршооны тухай хууль /2021/
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /2019/
- Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль /2012/
- Инновацийн тухай хууль /2012/
- Компанийн тухай хууль /2011/
- Үйлдвэр, технологийн эрх зүйн байдлын тухай хууль /2009/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006 он/
- Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль /2006/
- Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоол/
- Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /Засгийн газрын 2019 оны 410 дугаар тогтоол/
- Жагсаалт шинэчлэн батлах тухай /Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт/ /Засгийн газрын 2019 оны 90 дугаар тогтоол/
- Журам батлах тухай /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам/ /Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоол/
- Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай /Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилггээний жагсаалт/ /Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол/
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг гадаадын төсөл, хөтөлбөрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ