БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 1998 оны А/29 дүгээр тушаалыг үндэслэн Аймгийн Засаг даргын “Хөдөө аж ахуйн газар байгуулах тухай” 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар Аймгийн Мал эмнэлгийн газар, мал үржлийн албыг нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газрыг байгуулсан.
2003 онд аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 04-ны өдрийн 25 дугаар захирамжаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болсон ба Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор аймгуудад Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрууд байгуулагдав.
2010 онд “Монгол мал” хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх сумдад Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулан 3 тоогоор ажиллуулан бүх тасгийг үйлчилгээний автомашинтай болгосон.
2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 415 дугаар тогтоолоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болгон зохион байгуулагдаж, Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/170 дугаар тушаалаар аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог баталж өгсөн. Энэ зохион байгуулалтаар 2015 он хүртэл ажиллаж, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 08 дугаар тогтоолоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон зохион байгуулагдаж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний А/18 дугаар тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж өгөв.
Аймгийн ХХААГ-аас Мал эмнэлгийн газар тусгаарлагдан байгуулагдсантай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-209 дугаар тушаалаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-63 дугаар тушаалаар Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба гэсэн бүтэцтэй 19 орон тоотой байхаар тогтоож өгсөн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний алба, Хяналтын алба гэсэн бүтэцтэй 22 орон тоотой байхаар шинэчлэн тогтоож өгсөн.