14.2 МЯНГАН ТОНН ӨВС, 6 МЯНГАН ТОНН ТЭЖЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙНА

Одоогийн байдлаар нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.
Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна.
Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймгууд байна.