Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын А/118 дугаар захирамжаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийн үнийн өсөлтийг тогтвортой барих, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийн үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж өвс, тэжээлийн худалдаа эрхлэгч нартай уулзан, үнийн болон худалдаа эрхлэгч нарын судалгааг хийсэн юм.
Өнөөдөр /2024.02.23/ тус ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон өвс, тэжээлийн худалдаа эрхлэгчидтэй хариуцлагын гэрээ байгууллаа.
Хариуцлагын гэрээнд зааснаар Гамшгийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн тохиолд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүйлийн 34.2.9.-т “Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх”, Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн
7.1.1 -т “Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах”, 7.1.2 -т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” заалтуудын дагуу хариуцлага хүлээлгэх юм.