Зуны адаг сар шувтарч, намрын эхэн сар гарахад хэдхэн хоног үлджээ.
Өнгөрсөн жилээс энэ жил Монгол орны нийт нутгаар гандуу, зуншлага тааруу байна. Ус цаг уурын шинжилгээний газраас гаргасан зураглалаас харахад баруун аймгуудад зуншлага “муу” буюу тод шар өнгөөр тэмдэглэгджээ.
Энэ жил малын тарга хүч тааруу байгаа учраас өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаах шаардлагатай байна.
Ялангуяа малчид өвс тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо янзлахаас эхлээд малын тоо толгойг бэлчээрийн даацдаа тохируулах зэргээр анхаарах хэрэгтэй.
Зуны сар зургаа биш гэж үг бий. Намрын налгар өдрүүдэд өвлийн бэлтгэлээ сайн базааж чадвал хахир өвлийг ажралгүй давж чадна.
Өвөлжилтийн бэлтгэлийг өнөөдрөөс эхэлье.