Өвлийн хүлэмжийн аж ахуй Баян-Өлгий аймагт хөгжиж байна.
Баян-Өлгий аймгийн тариаланчид маань 2022 оны хаврын тариалалтын нөр их ажилдаа гарах энэ мөчид тариаланчид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлье. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл бол Хүнс, хөдөө аж ахуйн салбар юм.Манай аймгийн хувьд байгаль-цаг уурын эрс тэс уур амьсгалтай, газар тариалангийн талбай нь далайн төвшнээс 1400-2000 м өндөрт, өндөр уулын бүсэд оршдог бөгөөд хаврын сүүлчийн хүйтрэл 5-р сарын сүүлийн 10 хоногт, намрын эхний хүйтрэл наймдугаар сарын дунд 10 хоногоос ажиглагддаг.Энэ нь хүнсний ногоо боловсорч гүйцэх хугацаа 90-110 хоног гэж тооцвол тариалангийн үйлдвэрлэл, ялангуяа хүсний нарийн ногооны тарималд тохиромжтой бус байдгийг харгалзан өвлийн хүлэмжийн аж ахуй нэн хэрэгтэйг харуулаж буй хэрэг. Тус аймагт өнгөрсөн онд нийт 1500 м-2 өвлийн хүлэмжийн аж ахуй ашиглалтад орсон бөгөөд 2022 оны байдалаар Бугат суманд 350 м-2, Өлгий суманд 750 м-2, өвлийн хүлэмж шинээр ашиглалтанд орход ойрхон байна. Эдгээр хүлэмжүүд агшгалалтанд орсоноор нутгийн ард иргэдийг цэвэр экологийн бүтээгдэхүүнээр 4 улирал тасралтгүй хангах боломж бүрдэх юм. Хүлэмжийн ажлын явцтай Аймгийн Хүнс,Хөдөө Аж ахуйн газрын дарга Б.Нургулан,Газар тарилангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэрэгжилтэн Х.Бахыт нар танилцаж арга зүйн зөвлгөө өгч ажлын амжилт хүсэв.