“ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДӨРВӨН СУМАНД МТЗ-82 ТРАКТОРУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

👩‍🌾Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг эрүүл хүнсээр хангах зорилгоор өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал “Шинэ хөдөө” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Т.Аубакир гишүүний санаачилгаар улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур, Сагсай зэрэг сумдад МТЗ-82 тракторуудыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч тус МТЗ-82 тракторуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа аймгийн төв талбайд зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 🤝
🧑‍🌾👩‍🌾 “Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилготой “Шинэ хөдөө” төслийг манай аймагт хэрэгжүүлж, газар тариалангийн салбарын техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ийнхүү дөрвөн суманд хүлээлгэн өгч байна.
👨‍🌾Гар аргаар газар тариалан эрхлэх нь цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан ажил. Харин техник хэрэгсэлтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, газар тариалан эрхлэгчдэд илүү боломж бий болж байна. Манай тариаланчид бол хийж, бүтээж чаддаг хүмүүс. Цагтаа ОХУ-ын Кош-Агаш мужид төмс экспортод гаргаж байсан түүхтэй хэмээн онцолж, Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур, Сагсай сумдад олгогдож байгаа эдгээр тракторуудыг зориулалтын дагуу гамтай ашиглахыг хүслээ.👏👏