Тус арга хэмжээнд Баян-өлгий аймгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 135 хүн оролцохоор Улаанбаатар хотноо цуглаад байна.
Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.
#ШинэХоршоо
#ДэмДэмэндээДээсЭрчиндээ..