#Цахимд_Хэвшье #Цахим_хөгжлийн_өдөрлөг Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор эхлүүлсэн “Цахим хөгжлийн өдөрлөг” өнөөдөр Баян-өлгий аймагт боллоо.

Цахим аймаг бодлогын зөвлөмжийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий уг ажлын хэсгийг ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм.
“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн удирдлага албан хаагчид, иргэд олон нийтэд:
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар,
-Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдлын талаар аймгийн Засаг дарга Э.Болормаа,
-Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир,
-Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулгыг И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын программ аналист Г.Будням нар мэдээлэл хүргэлээ.
Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллага төр хувийн хэвшил, ТББ-ын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаанаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав..