ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛОВ.

Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгтэй хамтран Хүүхэд, харах үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулсан. Сургалтанд тус Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч К.Майрагүл “Хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал” сэдэвээр мэдээлэл хийлээ. Сургалтын явцад Хүүхэд, харах үйлчилгээ эрхлэгчид тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов.