Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны жилийн эцсийн байдлаар өргөдөл гомдол,хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал

Цахим хуудасны үйлчилгээ цэсний өргөдөл гомдол https://bo.hhaag.gov.mn / өргөдөл гомдол шийдвэрлэлт мэдээллэх хэсэгт өргөдөл гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтны хаяг, цахим хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах зөвлөмж, өргөдөл, гомдолд тавих шаардлага, өргөдөл гомдлын жил бүрийн тайлан зэрэг мэдээллийг байршуулсан. Өргөдөл гомдол хариуцсан албан хаагч нь цахимаар, утсаар, бичгээр ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлыг тухай бүрт нь хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлэлтэд хяналт тавин ажилласан. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт ирсэн өргөдөл гомдол 141, Үүнээс ажил эрхлэлттэй холбоотой 6, ажил хүссэн 3 хүсэлтийн дагуу түр орон тоонд шалгалт зарлагдаж бүгд шалгалтад хамрагдсан. Үүнээс 1 иргэн тэнцэж 10 сар ажилласан. Ажлаас чөлөө хүссэн 2 хүсэлт байсан ба чөлөө олгогдсон. ЖДҮ тодорхойлолт хүссэн 37 хүсэлтийг хууль журмын дагуу материал бүрдүүлэн 37 компани, ЖДҮ эрхлэгч мөн гэсэн тодорхойлолт олгогдсон. Хяналтын албанаас архины зөвшөөрөл авахтай холбоотой дүгнэлт гаргуулах 84 хүсэлт ирсэн ба хууль, журмын дагуу олгогдсон болно. Гомдол байхгүй. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар байгууллагын www.bo.hhaag.gov.mn вэб хуудас болон 2 давхарын ил тод байдлын самбарт тухай бүр байршуулан мэдээллэсэн. 2024 оны байдлаар нийт 120 албан бичиг ирж, 283 албан бичгийг явуулсан байна

 

Албаны нэр Нийт тоо Шийдвэрлэлт
1 Хяналтын албаны талаар 84 100%
2 ЖДҮ талаар 37 100%
3 Хүний нөөцтэй холбоотой 6 100%
4 Бусад 14 100%
141 100%