Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон мэргэжилтнүүд Ногооннуур сумын Хатуугийн 250 га услалтын системийн талбайн одоогийн нөхцөл байдалтай танилцав. Мөн Морин толгойн 200 га хадлангийн талбайг олон настын ургамлаар сэлгэн ургацыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлаж тогтоохоор хөрснөөс дээж авав.