• Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах
• Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
• Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/
• Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах. Үүнд:
Өнгө – /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
Хэмжээ – /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
Хэлбэр – /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх – /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
Үнэр – /эвгүй үнэр байгаа эсэх/
Амт – /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
• Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай
• Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй
• Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх
• Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.