“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Толбо сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран сургуулийн дотуур байрны гал тогоо, үдийн хоол хэрэгжүүлдэг гал тогоонд төлөвлөгөөт хяналт хийж тогооч ажилчидад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн сумын 14 хүнсний дэлгүүр 2 цайны газарт төлөвлөгөөт бус шалгалт хийхэд хаяг шошгоны зөрчилтэй 421000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас татуулж, аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар устгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.