Аюулгүй хүнс гэдэг нь хор хөнөөл, гэмтэл, өвчин үүсгэх буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй хүнсийг хэлнэ.
1. Бохирдуулагч хүчин зүйлс
Хоол хүнсийг хэрэглэх явцад хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй хими, физик, биологийн биетүүдийг бохирдуулагч хүчин зүйлс гэнэ.
2. Физикийн бохирдолт
Хоол үйлдвэрлэл, савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад тоос шороо, тос будаг, шавьж мэрэгчийн ялгадас, шилний хагархай, төмрийн үртэс гэх мэт зүйлс бүтээгдэхүүнд орж бохирдуулахыг физикийн бохирдол гэнэ.
3. Химийн бохирдолт
Түүхий эд болон мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь пестицид, эмийн бодис, хүнд металл, бусад химийн хорт бодисоор бохирдохыг химийн бохирдолт гэнэ.
4. Биологийн бохирдолт
Хоол, хүнс үйлдвэрлэлийн халуун боловсруулалт болон түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын горим алдагдсан, цэвэрлэгээ ариутгал дутуу хийгдсэн үед нянгаар бохирдохыг биологийн бохирдолт гэнэ. Үүнд:
Өвчтэй мал, амьтад тэдгээрийн бүтээгдэхүүнээр дамжин бохирдох
Архаг нян тээгч хүнээс хүнсний бүтээгдэхүүн бохирдох
Хоол, хүнс үйлдвэрлэл болон савлалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад халдвартай бохир зүйлээр дамжин хүнсний бүтээгдэхүүн бохирдох. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хүнсний хувьсгал Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар