Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зарласан “Хүнсний аюулгүй байдал” аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, Стандарт хэмжил зүйн газрын дарга Х.Тилеген, Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагч О.Лхагважав нар оролцов. Орон нутгийн хүнсний үйлдвэр эрхлэгч нар өөрсдийн бүтэгдэхүүн болог үйл ажиллагаа сурталчилан хүнсний аюулгүй байдалтай холбоотой үзэсгэлэн худалдааг гаргаж мөн иргэдэд хүнсний тухай хуулиудыг сурталчилж, гарын авлага зөвлөмж тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Хүнсний хувьсгал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар