Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 08-00/01 тоот удирдамжийн дагуу Цагаан сарын баярыг тохиолдуулан аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 13 хүнсний жижиглэнгийн дэлгүүр, 8 мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн газруудад холбогдох хяналтын улсын байцаагч нар хамтран урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа, чанар аюулгүй байдал, хадгалалтын горим, гарал үүсэл, баталгаажилт зэрэгт хяналт тавьж ажиллаж 14 ААНБ-аас 41 нэр төрлийн дээж авч СХЗХ-ийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторид шинжилгээнд хамруулсан.
Мөн илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.