ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗЪЯ! CHALLENGE-Д НЭГДЭЖ БАЙНА.

Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байгаа “Хуванцар савнаас татгалзъя” сошиал challenge-д аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Улаанхус сумын Хөдөө аж ахуйн тасгийн дуудлагаар нэгдэж байна.
Челленж шаардлагын дагуу 72 цагийн дотор хийсэн ажлуудыг Bo.hhaag.gov.mn вэб сайт болон ”Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар” фейсбук пейж хуудасанд байршуулах журамтай. Үүнд Цэнгэл Сумын Хөдөө аж ахуйн тасгийн хамт олон доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно
🐥 ХХААГ-ын Хуванцар савнаас татгалзъя” аяны хүрээнд Хуванцар савны хор хөнөөлийн талаар иргэдэд Цэнгэл сумын нэгдсэн групп” цахим хуудас болон Багийн ИНХ-аар, Eрөнхий боловсролын сургуулийн сурагчдад ангиудаар явж мэдээлэл өгч, брошур тарааж өгч ажилласан болно.
🐥Иргэдэд хуванцар савны хэрэглээ болон хуванцар савны ангилал, хор уршигийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Засаг даргын тамгийн газрын мэдээллийн самбарт мэдээлэл байршуулав
🐥 Цэнгэл сумд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрууд, эмийн сангуудаар явж “Хуванцар савны хэрэглээ, хор уршигийн талаар мэдээлэл өгч цаашид хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалав.
🐥 Eрөнхий боловсролын бага дунд ангийн сурагчдын дунд “Хуванцар савны хэрэглээнээс татгалзья” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулав.
🐥 Цэнгэл сумын нийт айл өрхүүдийн дунд “Манайх зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэггүй өрх” уралдаан зохион байгуулж Эко өрхүүдийг тодорхойлов.
Энэхүү уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид болон айл өрхүүдийг шагнан урамшуулсан болно.
Манай ажлыг дэмжиж ивээн тэтгэсэн Малчны Хөгжил Хзх , Айдана Фото болон Ерлан Дыва нарт баярлаж талархсанаа илэрхийлье.
🐥 Манай тасагт өгөгдсөн 72 цагт багтаагүй ажлуудыг үргэлжлүүлэн хийж тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж байршуулах үүрэг хүлээж байгаагаа албан ёсоор ХХААГ-ын Үйлдвэр худалдаа үйлчилгээний албанд мэдэгдэж байна.
Уг челленжийг үргэлжлүүлэхээр #Дэлүүн СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСГИЙГ ДУУДАЖ БАЙНА.
72 цагийн дотор заавал дараагийн сумын Хөдөө аж ахуйн тасаг, сумынхаа олон байгуулага, айл өрхүүдийг дуудах ёстой.
Хэрвээ 72 цагийн дотор амжиж зураг, бичлэгээ хийгээгүй тохиолдолд Идэвхтэй ажилласан байгууллагуудад шагналыг нь хариуцах шийтгэлийг хүлээх болно.